30
Dec
2016
Moilt eco lodge
Posted By : Admin/777
Булган аймгийн Баян-Агт сум бэлчээрийн болон аялал жуулчлалын нөөцөөрөө улсын хэмжээнд 1-р зэрэглэлд багтдаг. Тиймээс аялал жуулчлалын гол нөөц нь хөндөгдөөгүй унаган байгаль, түүн дээр зан ааш нь эвдрээгүй нутгийн сайхан зон олон, тэдний эрхлэх мал аж ахуй. Давуу тал болох зүйлс гэвэл Улаанбаатар, Хөвсгөл, Амарбаясгалант, Тэрхийн Цагаан нуур, Хархорин зэрэг аяллын гол бүс нутгуудийн төвд оршдог. Өөрөөр хэлбэл эдгээр цэгүүдийг холбож дунд нь амсхийх боломжыг олгох газар. Тэгсэн хэрнээ олон жуулчны бааз, тасралтгүй үргэлжлэх жуулчны урсгал, замын хөдөлгөөн зэргээс зайдуу байдал зэрэг нь бидний давуу тал болно.
Баян-Агт сумын нутгийн хойд хэсгээр Сэлэнгэ, Хануй, Цагаан, Балиг зэрэг олон голын төгсгөл хэсэг, бэлчирүүд байдаг. Гол ус элбэгтэй газрын экосистем маш баялаг бөгөөд үзэмжтэй байдаг. Иймээс эдгээр голуудыг дагасан завин аялал, спорт загасчлал, голуудын хөндий, өндөр хүрэм, сүрлэг уулсын ар, өврөөр цагийн, өдрийн, олон өдрийн агуулга маш арвинтай явган аялал, морин аялал, унадаг дугуйн аялал, судалгааны аяллуудыг (түүх соёл, цэцэг, шавьж, шувуу г.м) хөгжүүлэх өргөн боломжтой. Аливаа аялал, ялангуяа эко аялалд агуулгыг маш өргөн байлгах нь сэтгэл ханамжтай, сонирхолтой. Мөн Сумын нутгийн хувьд дөрвөлжин булш, хиргисүүр, хадны сүг зураг, буган чулуу зэрэг түүх, соёлын нөөц нэн элбэг. Жишээ нь: МЭ VI-VIII зууны эртний Түрэгүүдийн тахил тайлгын томоохон дурсгал болох Шивээт Улааны цогцолбор, голуудын хүрэм дагасан түгээмэл агуулга бүхий сүг зургуудын зэрэгцээ ховорхон тохиолдох эвэртэй тэмээний зураг зэрэг байна.
Танай жуулчдыг маш тухлаг амрах ор, гэр, зочломтгой нутгийн иргэд, сэтгэл дүүрэн хамт олон угтан авч байгалийн нам гүм, үзэмж дунд төрөл бүрийн аяллуудыг зохион байгуулж дурсамж дүүрэн амраахдаа таатай байна.